Шинэ мэдээ

Өнгөрсөн сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарчээ

2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 253 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 15,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 25,3  хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 62,9 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 813 удаагийн гал түймэр гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 387 удаагийн гал түймэр гарч, 1,7 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 4721 байгууллага, аж ахуйн нэгж, 47353 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 25253 зөрчил дутагдал илрүүлэн, 11452 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1295 заавал биелүүлэх албан шаардлага, 1087 мэдэгдэл, 82 танилцуулга, 136 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 14 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 48 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 528 удаа, дадлага 366 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  359 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 160 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 104 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 311 гал буюу 25,9 хувь,
  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 259 гал буюу 21,6 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 226 гал буюу 18,8 хувь,
  • Цахилгаанаас 206 гал буюу 17,1 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 93 гал буюу 7,7 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 55 гал буюу 4,6 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 11 гал буюу 0,9 хувь
  • Бусад шалтгаанаас 9 гал буюу 0,7 хувь,
  • Санаатай үйлдлээр 6 гал буюу 0,5 хувь,
  • Технологийн горим зөрчснөөс 5 гал буюу 0,4 хувь,
  • Архидан согтуурснаас 4 гал буюу 0,3 хувь,
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,1 хувь
  • Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0,08 хувь
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 0 гал буюу 0,0 хувь
  • Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 0 гал буюу 0,0 хувь

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close