Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Манжуур хоттой хамтран ажиллах төлөвлөгөөг батлав

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут БНХАУ-ын Манжуур хотын намын хорооны дарга Дү Лян Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын үеэр Орхон аймаг Манжуур хоттой 2019-2020 хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Эрдэнэт хот нь Манжуур хоттой 2014 оноос өнөөг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд төрийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд голлон хамтран ажилласан юм.

Ийнхүү Орхон аймаг Манжуур хоттой 2019-2020 хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй үйлд явдал нь Монгол, Хятад Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны түүхт 70 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлог гэж үзэж буй Засаг дарга Д.Батлут илэрхийлсэн. Дээрх ойн хүрээнд Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны өдрүүд”-ийг энэ оны 5-р сард Эрдэнэт хотод зохион байгуулахаар болсон гэдгийг ч хэлсэн үгэндээ дурдсан юм.

Манжуур хот нь БНХАУ-ыг хамгийн том хуурай замын боомт. Тиймээс нэг бүс, нэг замын стратегид чухал байр суурь эзэлж байгааг тус хотын намын хорооны дарга Дү Лян Хэ хэллээ. Энэ нь Эрдэнэт болон Манжуур хотын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай нөхцөл болж байгаа гэж 2 талын төлөөлөгчид үзэж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close