Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Орхон аймагт 2 тэрбум 432 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

“Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, уурхай дагасан хотдоо хөрөнгө оруулалт хийдэг. Өнгөрсөн онд 2 тэрбум 432 сая төгрөгийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц сайжруулах, бүтээн байгуулалт, нийгмийн халамж гэсэн үндсэн чиглэлд “Эрдэнэт” хотдоо зарцуулжээ.

Хамгийн томоохон хөрөнгө оруулалтаас дурьдвал Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил юм. Үүнд 1 тэрбум 650 сая төгрөг зориулсан байна. Мөн Төв цэнгэлдэх  хүрээлэн, орон сууцны байрны фасадын засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтуудаас нэрлэж болно.

Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, “Эрдэнэт ШУТП”  ОНӨААТҮГ –тай хамтран ажилласан байна. Ингэснээр  “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркд шинээр электрод үйлдэрлэж, худалдан авахад 486 сая төгрөг зарцуулжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүдээс хорио цээрийн үед хяналтын цэг байгуулж, ариутгах бодисоор хангажээ. Орхон аймгийн багуудын хүсэлтээр гэр хорооллын гудамж талбайн тохижилт, арчилгаа, суваг шуудуу цэвэрлэх, ачаа, хүн тээвэр зэрэгт тусгай зориулалтын машин механизм, ачааны автомашин зэргээр үйлчилгээ үзүүлэхэд 168.2 сая төгрөг зарцуулсан байна.

“Эрдэнэт” сувилалын цогцолборт эрүүл мэндийн даатгалаар Орхон аймгийн 230 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн үзлэгт Дулааны цахилгаан станц,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Хаан хүнс” ХХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ зэрэг байгууллагын 560 иргэн хамрагдав.

Энэ онд ч “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close