Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтХАА-н салбарЭдийн засагОрон нутаг

Ноолуурын төвлөрсөн худалдаа амжилттай зохион байгууллаа

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 27 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна

Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдааг энэ сарын 22-24ний  өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус төвлөрсөн худалдааны гол зорилго нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, ноолуурын зах зээлийн бодит үнэ тогтоох явдал байлаа.

Энэхүү төвлөрсөн худалдааг Сүхбаатар аймгийн Баруун урт сумаас эхлүүлж нэг кг ноолуурын үнэ 133.0 мянган төгрөгөөр тогтож 20 гаруй тонн арилжигдсан мэдээтэй байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд  нэг кг ноолуурын үнэ 138.4 мянган төгрөгөөр зах зээлийн үнэ тогтсон. Худалдагч болон худалдан авагчдыг нэг дор төвлөрүүлж бодит үнэ тогтоосон нь малчдын орлогыг нэмэгдүүлж, худалдан авагчдын эрэлтийг хангасан худалдаа боллоо. Цаашид Хөдөө аж ахуйн бирж нь төвийн бүс болон баруун бүс нутгийн зарим аймагт ноолуурын төвлөрсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close