Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутаг

Орхон аймагт “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” байгууллаа

“Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”–ийг ХЗХДЯ, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд байгуулж оролцоог нь хангахад тухайн сургууль, эцэг, эх, хууль хяналтын байгууллага хамтран ажиллахаар тусгасан байдаг. Үүнийг үндэслэн Орхон аймаг сайн дурын бүлгэм байгуулах эхний зөвлөгөөнөө зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд  Орхон аймгийн зөвлөгөөнийг аймаг, сумын ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, БСУГ, ХГБЗХГ хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хамгаалах арга зүйн зөвлөмж, сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, эцэг эх, нийгмийн ажилтны хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.

Өсвөр насныхны дунд тамхидалт, архидалт, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ өсөх хандлагатай байгаа тул ерөнхий боловсролын сургуулиудад “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” байгуулахаар боллоо. Ингэснээр хүүхдийн оролцоогоор дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй байдаг тул ийнхүү сургууль бүрт бүлгэм байгуулж байгаа ажээ.

Дашрамд дурдахад, Орхон аймагт өнгөрсөн онд 22 гэмт хэрэгт 30 хүүхэд холбогджээ. 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close