7 хоногНийслэл

Нийслэлийн Засаг дарга БЗД-т дахин сонгууль болохтой холбоотой захирамж гаргалаа

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль 3 дугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа.

Санал авах өдөр буюу 03 дугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ.

Мөн санал авах өдөр болон техникийн тооллого хийх өдөр буюу 3 дугаар 23, 24-ны өдрүүдэд тус дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close