Эдийн засагНийслэл

2019 онд ашиглалтад орох авто замын томоохон бүтээн байгуулалтууд

2019 ондоо багтан ашиглалтад авто замын томоохон бүтээн байгуулалтыг онцолж байна.

Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах Монголын анхны гүүрэн зам

Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүр барих ажлын хүрээнд Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм.

Их Монгол Улсын гудамжнаас дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр Олимпын гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгоно. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэд ая тухтай саадгүй зорчих, цаг хугацаа шатахуун хэмнэх, эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой гэж үзсэн.

Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах гүүрэн зам

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц нь:

1.Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр байна.

2.Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,

3.Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,

4.Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь

8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,

5.Төмөр зам дээгүүр явган хүний гүүр

6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барихаар төлөвлөжээ.

Улиастайн гүүрнээс Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам

Улиастай гүүрнээс Налайх, Чойрын уулзвар хүртэлх зам нь нийслэлийн алслагдсан дүүргийг хотын төвтэй холбох гол гудамж замын нэгдүгээр ангиллын 20.9 км дөрвөн эгнээ бүхий авто зам байх юм. Авто замын зорчих хэсэг нь 3.75 м дөрвөн эгнээ бөгөөд хоёр талаараа 2.7 м дугуйн болон явган замтай. Мөн авто замын голоор тусгаарлах зурвас бүхий гэрэлтүүлэгтэй байна.

Налайхын авто замыг өргөтгөн шинэчлэх нь манай улсын төвийн бүсийн харилцааг хөгжүүлэх болон босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын транцит ачаа тээврийн нэвтрэн өнгөрөх чадварыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийж, барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхэлж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн сайд Я.Содбаатарт үүрэг болгосон юм.

Сонсголонгийн гүүр

Сонсголонгийн шинэ ба хуучин гүүр нь нийт 289 м урт, 10.5 м өргөнтэй. Дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй болох бөгөөд хоёр талаараа явган хүний зам гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн байна. Ингэснээр гол гудамж замын нэгдүгээр ангиллын гүүр болох юм. Уг гүүрийн барилгын ажлыг Монгол, Хятадын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Сонсголонгийн хуучин гүүрийг засварлаж, шинэ гүүр барьснаар иргэд нийт зургаан эгнээ авто замаар зорчих боломж бүрдэж байгаа аж.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close