ЭМЯЭрүүл мэнд

Хүний гавьяат эмч Ш.Энхтуяагийн “Хүндэтгэлийн лекц” боллоо

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс 2019 оны 3,4 дүгээр саруудад эмгэг судлаач эмч, эс судлаач, анатомийн эмгэг судлал үндсэн мэргэшлийн резидент эмч нарт урам зориг өгөх, чиглүүлэх цуврал “Хүндэтгэлийн лекц”-ийг зохион байгуулж байгаа билээ. Цуврал лекцийн анхны зочноор Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Л.Галцог уригдан 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр лекц уншсан билээ.


“Хүндэтгэлийн лекц”-ийн удаах зочноор Монгол Улсын хүний гавьяат эмч, ЭМЯ-ны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, эмгэг судлалын профессор, зөвлөх зэрэгтэй эмгэг судлаач эмч Ш.Энхтуяа нь уригдаж, лекц уншлаа.


Тэрээр 38 жил эмгэг анатомийн эмчээр овоглон ажилласан өөрийн ажлын туршлагаа хуваалцаж, эмгэг судлаач эмчийн мэргэжил нь далай шиг мэргэжил болохыг тайлбарлан, өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоогүйгээр эмгэг судлалыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд төсөөлөх аргагүй талаар дурдаж, залуу эмч нарт ухаарал, бодрол, урам өглөө. Мөн эмч нарт өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархан, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмгэг судлалыг өндөрт өргөж, өөрийн мэдлэг оюунаа харамгүй зориулж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close