Шинэ мэдээ

Төрийн албаны 900 гаруй албан хаагчтай уулзав

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут төрийн бүх байгууллагын удирдлагуудын хамт иргэд, төрийн албан хаагчидтай жил бүр уулзалт хийдэг. Энэ онд иргэдтэй хийх уулзалтыг 1-р сарын 21-28-ны хооронд зохион байгуулсан бол энэ долоо хоногт төрийн албан хаагчидтай уулзлаа. Нийт 5 удаагийн уулзалтад боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон төрийн 40 орчим байгууллагын төлөөлөл 900 гаруй хүн хамрагдсан байна.

Уулзалтын эхэнд Засаг дарга өнгөрсөн онд төрийн байгууллагын алба хаагчдаас гарсан саналыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг хийлээ. Ингэснээр уулзалтад оролцогчдын асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Уулзалтад оролцсон алба хаагчдаас ихэвчлэн төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй барилгууд, шугам, хоолойд их болон урсгал засвар хийх, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, алба хаагчдад цалингийн нэмэгдэл, урамшуулал, илүү цагийн хөлс олгох болон сургууль, цэцэрлэг орчмын босоо, хэвтээ тэмдэглэгээг сайжруулах шаардлагатай байгаа талаарх саналыг илэрхийлсэн. Эдгээр саналуудыг нэгтгэн төлөвлөгөө болгон жилийн турш хэрэгжүүлэх юм.
Дашрамд дурдахад, Аймгийн Засаг дарга энэ онд иргэдтэй 13 удаагийн уулзалт хийсэн. Үүнд 2500 гаруй иргэн оролцож 260 гаруй санал гаргасан. Үүнээс 40 гаруйг нь газар дээр нь шийдвэрлэж үлдсэнийг нь мөн төлөвлөгөө болгон хэрэгжүүлж байна.
 
 
Мэдээллийн төв
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close