НийгэмОнцлохFood&Health

Нүүрс ус таныг жингээ нэмэхгүй байхад тусална

Та гурил, будаа зэрэг хүнсийг хориглосон хоол хүнсний дэглэм барьж үзсэн үү? Хүссэн хэмжээгээрээ идэж чадахгүй, идэх гэж байгаа зүйлийнхээ сахар, калорийн хэмжээг тооцох гэсээр залхаж байна уу? Жингээ хасахыг хүсвэл нүүрс ус багатай л хоол хүнс идэх ёстой гэдэг дүрмийг дагаснаас эрч хүчгүй болох нь бий. Тэгвэл энэ бүх дүрэм зааварыг шууд дагахаас урьтаж нүүрс ус гэж юу болох, ямар нь сайн, ямар нь бага хэрэглэвэл тустай гэдгийг ойлгож мэдэх нь чухал билээ.

Нүүрс ус гэж юу вэ?

Нүүрс ус (Англиар carbohydrates буюу товчлол нь carbs. Химийн найрлага нь carbon (нүүрс), hydrogen (устөрөгч) болон oxygen (хүчилтөрөгч)-өөс бүрддэг тул carbohydrates гэж нэрлэдэг) гэдэг нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа болон сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг сахар, цардуул, эслэг (fiber) зэргийг хэлдэг. Нүүрс ус нь макро-тэжээл ба хүний биеийн энергийн эх үүсвэр болдог. Нүүрс уснаас гадна хоёр төрлийн макро-тэжээл байдаг ба нэг нь уураг нөгөө нь өөх тос юм. Эдгээр гурван макро-тэжээл нь хүний биеийг хэвийн ажиллахад маш чухал хэрэгтэй ба ихэвчлэн хоол хүнсээр дамжуулан авдаг байна.

Нүүрс ус ямар үүрэгтэй вэ?

Нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог. Мөн нүүрс ус нь уургийг энергийн эх үүсвэр болгон ашиглахаас хамгаалдаг ба тархины үйл ажиллагаанд нэн чухал, хүний сэтгэл санааны байдал болон санах ойд нөлөөлдөг байна. Нүүрс усыг энгийн болон сайн гэж 2 ангилдаг ба гол ялгаа нь химийн бүтэц болон сахарыг хүний бие хэр хурдан шингээж боловсруулж байгаагаар нь ялгадаг байна.

Энгийн нүүрс ус 

Бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа болон эрдэнэ шишийн сироп зэрэг нь боловсруулсан, баяжуулсан сахараар хийгддэг. Мөн ихэнх нь витамин болон шим тэжээл, эслэг (fiber) агуулдаггүй тул хоосон калоритой хоол хүнс гэж нэрлэдэг. Орчин үед ихэнх хоол хүнсийг фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сиропоор хийж байгаа нь эрүүл бус тул ийм хоол хүнсээс татгалзах хэрэгтэй.

Сайн нүүрс ус

Үр тариа, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, төрөл бүрийн шош, вандуй, сэвэг, амтат төмс, эрдэнэ шиш, бүхэл үрийн талх болон сериал зэрэг ордог. Эдгээрийг боловсруулаагүй, баяжуулаагүй хоол хүнс гэж нэрлэдэг. Эдгээр нь удаан шингэж, боловсруулагддагаас гадна хүний биед хэрэгцээтэй нэмэлт шим тэжээлийг агуулдаг байна.

Нүүрс усны хэрэглээг хязгаарлах нь зөв үү?

Хэрэв хүн нүүрс усны хэрэглээгээ багасгавал, бие нь уургийг түлш болгон хэрэглэж эхэлдэг байна. Уураг нь булчинг хөгжүүлэхэд хэрэгтэй ба хэрэв бие уургийг энерги болгон ашиглаад эхэлбэл бөөрөнд ачаалал өгч эхэлдэг байна. Энэ нь эргээд аюулыг бий болгодог байна.

Эслэг (fiber) нь мөн адил хоол боловсруулах системийн чухал элемент ба гэдэсний эрүүл гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн архаг хууч өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг тул хоол хүнсэндээ сайн нүүрс усыг хэрэглэж дадаарай.

4 2 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 Жил

яг одооноос сайн нүүрс усыг зөв хэмжээгээр хэрэглэнээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close