НийгэмХууль эрх зүйЭнэ сардНийслэл

ТЦА-аас хамтарсан шалгалт явуулж эхэллээ

Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран энэ сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг зохион байгуулж байна.

Хамтарсан хяналт шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөн тоноглосон эсэх, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх, гэрэл ойлгогч наалт наасан байдал зэрэгт газар дээр нь техникийн үзлэг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор явуулж байгаа юм.

Замын цагдаагийн газрын алба хаагчид, Техникийн хяналтын үзлэгийн явуулын төвийн алба хаагчид, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хамтран нийслэлийн 6 дүүрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close