Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөмж гаргалаа

  Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд боллоо.

Хуралдааны нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шаардлагатай эрх зүйн шинэчлэлтийг амжилттай эхлүүлж чадсаны илэрхийлэл бол Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаа явдал юм. Цаашид эрх зүйн шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Үндэсний зөвлөлийн гишүүд Та бүхний идэвх, санаачилга, хариуцлага, үйл ажиллагааны нэгдмэл байдал, хоорондын уялдаа холбоо онцгой үүрэгтэй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл гэж энэ дэлхийд үгүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь төр засгийн хамгийн эрхэм үүрэг билээ.

Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хичнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт дүгнэгдэх болно гэдгийг онцлон анхааруулж байна” гэлээ.

Энэ үеэр зөвлөлийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл,  яам, агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.      

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close