Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Осолдсон дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг гаргах ажиллагаа 02 дугаар сарын 28 -ны өдрөөс эхэлсэн билээ. Онцгой байдлын аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг гаргасан. Тэгвэл өнөөдөр буюу О3 дугаар 09-ний өдрийн 08:56 цагт дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, “Эко-Алтан Заамар” компанийн зүгээс амь насаа алдсан дөрвөн ажилтны ар гэрт шаардлагатай нөхөн олговорыг олгоно гэдгээ мэдэгдсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр дөрвөн талийгаачийн ар гэрт Улаанбаатар хотод хүссэн газартаа хоёр өрөө байр сонгон авахуулах, мөн 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор олгоно хэмээн компанийн зүгээс холбогдож мэдэгдсэн гэнэ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close