Тамирчдын амжилт7 хоногУрлаг спорт

Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болж байна

Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборын зааланд тус аймгийн Засаг дарга Д.Батлутын нэрэмжит Самбо бөхийн 2019 оны Монгол улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол боллоо. Тэмцээнд 22 байгууллагын 250 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй 20-н жинд хүч, чадал авхаалж самбаагаа 2 өдрийн турш сорих юм.

Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар үг оролцож үг хэллээ. Мөн энэ үеэр Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны дарга Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГД Ч.Насантогтох нар мөн нээлтийн үйл ажиллагаанд оролцож зарим жинд амжилттай оролцсон тамирчдын шагналыг гардуулав.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close