Сошиал

Япончууд яагаад халбага сэрээ хэрэглэдэггүй вэ?

Анхны савх ойролцоогоор 3000 мянган жилийн тэртээ анх Хятадаас Япон улсад нэвтэрсэн ажээ. Тэд уртаас урт хулсан хавчаарыг ямар нэгэн хүнс боловсруулахад хатгах, хутгах журмаар хэрэглэж байв. Тогооч нар гараар ихэчлэн хоолоо эргүүлж түлэгдэж гэмтдэг байв.

Будааг гараар бөөрөнхийлөн хүнсэндээ хэрэглэдэг байсан энэ ардтүмэн 38 см урт хулсыг хоол хийх үедээ хавчаарын оронд, 25 см болгон богиносгоныг бэлэн болсон хоолыг идэхдээ хатгаж хэрэглэдэг байжээ. Япончууд үүнийгээ «хаси» буюу савх хэмээн нэрийдсэн байна.

Япон, Хятад Солонгос, Вьетнамд маш өргөн дэлгэрч хооллох үедээ халбага сэрээ хэрэглэхийг хорьж байсан удаа ч байдаг аж. Төмрөөр хийсэн халбага сэрээ хоол боловсруулах системд өвчин үүсгэдэг гэж үздэг байв.

Тэд шөлтэй хоолыг юугаар иддэг байв. Мөн л савхыг хэрэглэх журмын дагуу янз бүрийн шөлийг хоёрдугаар хоол загас хачирын даруулга болохоор шингэн амтлаг хийж багаар уух журмаар хэрэглэж ирсэн байна.

Савх урлагийн бүтээл болон маш гоёмсгоор бүтээгдэж шинээр гэрлэсэн хосуудад хамгийн түрүүнд савх бэлэглэдэг нь удаан эв найртай бат бөх гэр бүл байхын ерөөл гэнэ. Савхыг чавга, агч, агар, хулсаар үйлдвэрлэдэг.

Үзүүр хэсэг нь нарийн угаараа дөрвөлжин болж ирдэг нь гарт ихэд эвтэй байх ба одоо бол олон хэлбэрээр хийгддэг болсон байна.

Савх хэрэглэхийн ач тус нь “Хүний гарын хөдөлгөөний идэвхгүй 40 цэгийг идэвхжүүлж амин чухал мэдрэлийн эсүүдийг сэргээдэгт байдаг” хэмээжээ.

Нэг настайгаас нь эхлэн савх барихыг зааж өгөхөд хүүхдийн оюун ухаан танин мэдэхүйд асар их үүрэг гүйцэтгэдэг аж. Савх барих зан үйлээс эхлэн хооллох урлаг, гэрийн дэг журам ардын зан заншлыг заавал ойлгуулж таниулдаг учир савхны барих учир угтаа улс орны түүхийг эртнээс мэдэж дээдлэх нэг ёс болдог учиртай юм байна.

Японд нэг жилд 30 тэрбум савх үйлдвэрлэхийн тулд үнэтэй моддыг тарьж ургуулдаг. Гадаадын олон оронд борлуулдаг савх голчлон бэлэг дурсгал Японы урлагийн бүтээлийн дээж болон гардаг байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close