Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОнцлохОрон нутаг

“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Өмнөговь аймгаас эхэллээ

Үндэсний хөгжлийн газар нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулах “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгаас эхлэн Үндэсний статистикийн хороо, МУИС-ын Эдийн засгийн хүрээлэн болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б. Баярсайхан, Өмнөговь аймгийн Засга дарга Н.Наранбаатар, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал болон НҮБ-ын Хүн амын сангийн менежер Каори Ишикава нар нээж үг хэллээ.

WK5g3X9ff2jpf6E.JPG

k5DDMJYkqYPZCM1.JPG

Тус хэлэлцүүлэг нь 4 салбар хуралдаанаас бүрдсэн. Үүнд:

Нэгдүгээр салбар хуралдаанаар ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д. Эрдэнэбаяр, МУИС-ийн ЭЗХ-ийн захирал Х.Цэвэлмаа, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын явц, үр дүн болон тус аймгийн статистик үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хоёрдугаар салбар хуралдаанаар МУИС-ийн ЭЗХ-ийн судалгааны зөвлөх  С. Намжилмаа, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал,  ҮХГ-ын газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д. Мөнхжаргал нар Орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, байршил, Өмнөговь аймгийн хүн амын нутагшил суурьшлын өөрчлөлтийн талаар илтгэл танилцуулсан.

Энэхүү салбар хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэхэд орон нутгийн хөгжлийн индексийг ашиглах, хөгжлийн ирээдүйтэй сумд, бүсүүдийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

nremRfdEvmQmujW.JPG

Гуравдугаар салбар хуралдаанаар ҮСХ-ны Үндэсний тооцоо, судалгаа шинжилгээний газрын дарга А.Дэмбэрэл, МУИС-ийн ЭЗХ-ийн захирал Х.Цэвэлмаа, МУИС-ийн ЭЗХ-ийн судалгааны зөвлөх Б.Батболд нар Өмнөговь аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал, Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, байршлын төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн зүгээс торомны ноос, ингэний сүү, тэмээний хөөвөр боловсруулах хөнгөн үйлдвэрийг Өмнөговь аймагт хөгжүүлэх боломж байгаа эсэхийг судлах саналыг дэвшүүллээ. Уг саналыг салбар хариуцсан яам болон ҮХГ-аас хийгдэж буй холбогдох ажил, судалгаатай уялдуудан тооцох чиглэлээр судалгааг нарийвчлах нь зүйтэй гэж үзлээ.

iQ61gNm9A8bkXhg.JPGДөрөвдүгээр салбар хуралдаанаар ҮСХ-ны Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа төсөл хариуцсан ажилтан Ц. Өнөрцэцэг, МУИС-ын ЭЗХ-ийн судалгааны зөвлөх Д.Готов, Ц. Жаргалсайхан нар Өмнөговь аймгийн байгаль орчны өнөөгийн байдал, зам тээвэр болон эрчим хүчний салбарын хөгжил, байршлын төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлгийн үр дүнд уул уурхай хөгжсөн бүс нутгийн хувьд байгаль орчны асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулах, мөн орон нутгийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь авч үзэх, сайжруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, эдийн засгийн үр ашиг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

vAtQr3kpoblqcw4.JPG

Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл, МУИС-ын Эдийн засгийн хүрээлэнгийн судлаачид, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон иргэдээс бүрдсэн нийт 140 гаруй бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

cdcoIYQnfXRochp.JPG

Хэлэлцүүлгийн төгсгөлд ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт хандан Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, орон нутгийн “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д тусгах саналыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн “Өмнийн говийн бүсийн хөгжлийн хөтөлбөр”-т тусгах саналыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллан дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгах саналыг идэвхтэй өгч хамтран ажиллах талаар уриаллаа.

Түүнчлэн дээр дурдсан ажлын хэсгүүд ч мөн адил орон нутгийн захиргааны байгууллага, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн саналыг нэгтгэн ҮХГ-т тухай бүрт нь хүргүүлж хамтран ажиллах чиглэл өглөө. Мөн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон сумдын Засаг дарга нар, хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нартаа талархсанаа илэрхийлж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийг хаалаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close