ОлимпЭнэ сардУрлаг спорт

Хүүхдийн спортын 6 дугаар их наадам болно

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын V их наадам 2015 онд спортын 42 төрлөөс 17 төрөлд нь аймаг, дүүргүүдээс шалгарсан 2000 орчим хүүхэд оролцож байсан билээ.

Тэгвэл хүүхдийн спортын 6 дугаар их наадам энэ оны 9 дүгээр сард нийслэлд зохион байгуулагдах гэж байна. Хүүхдийн спортын 6 дугаар их наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох хүүхэд багачуудыг орон нутгаасаа шалгаруулан амжилттай оролцуулахаар Орхон аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал томилогдон ажиллаж байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг спортын холбоодын тэргүүнүүдээс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Уг ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Өвлийн спортын төрөлд оролцох хүүхэд багачуудыг шалгаруулсан бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд оролцох баг тамирчид бүсийн чанартай уралдаан тэмцээнд орж шалгарах аж.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close