Тамирчдын амжилтОрон нутагтУрлаг спорт

Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Говьсүмбэр аймгийн БТСГ-ын анхны дарга, Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн тус аймагт 2019 оны 02 сарын 23-ны амжилттай зохион байгуулагдсан байна.

Тэмцээний нээлтэд Аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, Говьсүмбэр аймгийн жүдо бөхийн анхны эмэгтэй тамирчид оролцсон. Тэмцээнд Дорноговь аймгийн БТСГазар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигин” дэвжээ, Биеийн тамир, спортын газар, Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ны хаялага спорт клуб, 2-р сургуулийн баг тамирчид өсвөрийн 14 жин, насанд хүрэгчдийн 3-н жин нийт 17 жинд 100 гаруй тамирчид оролцлоо. Нэгдсэн дүнгээр 1-р байранд Л.Амаржаргал дасгалжуулагчтай Шивээговь сумын Хаялга спорт клубийн баг тамирчид, 2-р байранд М.Батдэлгэр дасгалжуулагчтай БТСГазрын баг тамирчид, 3-р байранд Гантулга дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигин” дэвжээний баг тамирчид орсон аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version