НийгэмБоловсролЭнэ сард

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хаагдана

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 14-ний 09:00 цагаас орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/

Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна.

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.

Дашрамд дуулгахад, энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close