Энэ сардЭрүүл мэнд

Хаврын улиралд менингит өвчнөөс сэргийлэх зөвлөмж

2019 он гарсаар менингит өвчний тохиолдлууд Улаанбаатар хот, Завхан, Увс, Өвөрхангай аймгуудад бүртгэгдээд байгаа билээ. Энэ халдварт өвчнөөр бүх насныхан өвчлөх магадлалтай ч 1-8 насны хүүхдүүд голчлон өвчилж байна. Ялангуяа 2-4 сар буюу хаврын улиралд менингитийн өвчлөл өндөр байдаг тул МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс аймгуудын МХГ-т БСУГ, ЭМГ-тай хамтран сургууль, цэцэрлэгээр болон олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллах чиглэл өгөөд байна.

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:
● Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх;
● Дараах аргуудаас сонгон эцэг эхчүүд өөрсдөө болон хүүхдийнхээ хоолойг зайлах;
-500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа
-2 хувийн содын уусмал /100 мл бүлээн ус + 2 гр сод хийж/-аар 1 минут болгоод
-5 хувийн давсны уусмал /100 мл ус+ 5 гр хоолны давс, жамц давсны аль нэгийг хийж/ -аар
-Мөн нимбэгний уусмал, царвангаар тус тус зайлах;
● Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох;
● Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэх;
● Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх;
● Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, өдөрт 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close