Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Он гарсаар “мөс цөмөрсөн” тухай зургаан дуудлага иржээ

Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн тул гол мөрний дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар  Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хадтай сэрүүн булаг” гэдэг газар Хадтай амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч усанд суусан дуудлагаар  НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  алба хаагчид ажиллан, иргэн О-ийн эзэмшлийн “Агила терефорт” загварын 5 зорчигчтой суудлын автомашиныг татан гаргасан.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  тус сумын иргэн Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-480236’29”, У-910922’51”/ осолдсон тухай дуудлагаар  тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Түүнчлэн  цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул   цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.  

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close