Энэ сардЭдийн засаг

Дэлхийн тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох хурал болов

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаар захирамжаар батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох” Ажлын хэсгийн анхдугаар хурлыг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Төрийн ордны “Б” танхимд зохион байгууллаа.

IBsBAX8cuMInB4i.jpeg

2015 оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтаар Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг баталсан. Манай улсын хувьд эдгээр зорилгуудыг үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн үйл явцтайгаа уялдуулах ажлыг эхлүүлсэн.

Үндэсний хөгжлийн газраас үзэхэд Монгол Улсад 550 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсанаас одоогийн байдлаар 190 гаруй нь хүчинтэй байгаа бөгөөд эдгээр бодлогын баримт бичгүүдийг аваад үзэхэд хугацааны хувьд олонх нь “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичиг батлагдахаас өмнө гарсан.

Иймд, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаанд үнэлгээ хийх, уялдааг хангах ажлыг өнөөдрийн бүтэц чиг үүргээр аль нэг байгууллага дангаар гүйцэтгэх боломжгүй бөгөөд үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажлын хэсгийн хүрээнд зохион байгуулж хийх шаардлага тулгарсан билээ. Тус Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан ажиллаж байгаа бөгөөд гишүүдээр бодлого боловсруулах, батлуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, төрийн нарийн бичгийн дарга нар багтсан болно.

WSVdEKmTWLTtRUj.jpeg

Тус хурлын хүрээнд бодлогын баримт бичгүүдийг үнэлэх арга зүй, Ажлын хэсгийн ажлын хүрээ, зохион байгуулалт, ажлын төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Энэхүү бодлогын баримт бичгүүдийн үнэлгээний ажил нь цаашид Монгол Улс хөгжлийн бодлогын нэгдсэн алсын харааг хэрэгжүүлэх бодлогын тогтолцоог бэхжүүлэх болон Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг нэгдсэн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх эхлэл болж байна.

aI3FrFDmOcuGPEc.jpg

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close