Энэ сардУрлаг спорт

Дэлхийн оюутны өвлийн Универсиадад Монголоос анх удаа уран гулгалтын төрөлд өрсөлдөнө

Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам эхлэхэд 15 хоног үлдлээ. Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам эхлэх мөч ойртсоор байна. Манай улсаас энэ удаагийн наадамд цана, шорт трейк, уран гулгалт, цанын орон зай баримжаалах буюу оринтеринг, фристайл гэсэн 5 төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөнө. Баг тамирчид тус тус бэлтгэлээ хангаж байна.

Цанын баг тамирчид, мөн фристайлын хоёр тамирчин, Скай резортод бэлтгэлээ хийж байгаа бол цанын орон зай баримжаалах буюу оринтерингийн төрлийн тамирчид өнөөдрөөс Хандгайтад нэгдсэн бэлтгэл цугларалтдаа гарсан байна. Цанын шигшээ багийн тамирчдын тухайд тэд энэ сарын 16-ны өдөр Австри улсыг зорин тэндээ цанын ДАШТ-д өрсөлдөнө.

Энэ сарын 21-ний өдөр нийслэлд буцаж ирээд ОХУ-ын Красноярск хотыг зорих ажээ. Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Японд суралцдаг оюутан тамирчин Г.Марал-Эрдэнэ өрсөлдөнө. Тэрбээр арлын оронд суралцаж амьдрахаас гадна уран гулгалтын спортоор хичээллэдэг. Түүнийг Япон улсын иргэн Козука Сачико дасгалжуулж байгаа юм.

Дэлхийн оюутны өвлийн Универсиад XXIX наадам ирэх сарын 2-ноос 12-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. Тэгвэл хамгийн эхний өрсөлдөөн болох цанын тэмцээн 3-р сарын 02-ны өдөр эхлэх ажээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close