Энэ сардУрлаг спорт

Шайбтай хоккейн тэмцээний цомын эзнээр Жалам хар баг шалгарлаа

 

“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархан хотноо 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд Дархан, Шарын гол, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнбайна.

Цомын эзнээр Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай Жалам хар баг шалгарсан бол Хоёрдугаар байрыг Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай Золбоот тамирчид баг, Гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх  ахлагчтай Бугант багийн тамирчид тус тус эзэлжээ.

Мөн шилдэг хаалгачаар Б.Дашням, Шилдэг довтлогчоор Ц.Шинэбаяр, Шилдэг хамгаалагчаар Б.Батбаясгалан нар шалгарсан юм.

Шагнал гардуулах үеэр “Болд Сан”-гаас Баг тамирчдад Хоккейн хувцас, хэрэглэлийг гардууллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан 2016 оноос эхлэн аавынхаа нэрэмжит шайбтай хоккейн нээлттэй тэмцээнийг Дархан-Уул аймагт явуулж эхэлжээ. Дархан хотын хүүхэд залуусын урлаг, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Лувсангийн Болд нь спортод элэгтэй нэгэн байсан гэдгийг Дарханы иргэд хэлжбайсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер тав, Монгол Улсын Спортын мастер цолтой 40, спортын 1 дүгээр зэрэгтэй 60 гаруй тамирчид оролцсон нь тус тэмцээн жил ирэх тусам улам өргөжиж буйг илтгэж байна гэж аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан онцолж байлаа

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close