НийгэмХууль эрх зүй7 хоногБоловсрол

Монгол эрчүүдийн үнэлэмж, хөгжлийн асуудлыг хуулиар биш хүн чанараар дээшлүүлнэ

Монголын Эрэгтэйчүүдийн холбоо, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар хамтарч 1 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал”-ийг дээшлүүлэхээр хэлэлцүүлэг өрнүүлсөн юм.

Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмжийн асуудал, амьдралын зөв хэвшил, хэв маяг, зөв хандлагын асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлж, өөрчлөлт хийх зорилготой хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 9 дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, жендерийн асуудал хариуцсан 9 мэргэжилтэн, ЦЕГ, НЭМХ, ШШГЕГ, МОХ, МСХ зэрэг ТББ-ын төлөөллүүд оролцов.

Хэлэлцүүлэгт эрэгтэйчүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замууд, хуулиар хариуцлага хүлээсэн эрэгтэйчүүдэд үзүүлж буй нийгийн үйлчилгээ, эрэгтэйчүүдийн нийгмийн үнэлэмж, хандлагын асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр хэн, хэн ямар асуудал хөндөж ярьсан талаар сонирхуулъя.

Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, санаачлагч, гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэг:

Судалгаагаар хүмүүсийн 15-34 насны эрчүүдийн дийлэнх нь ажилгүй, боловсролгүй байна. Уламжлалт зан эрчүүдэд уужуу ухаан, ёс журам, алсын хараа, эмэгтэйчүүдэд ханьдаа түшигтэй, үйлэнд уран, үр хүүхэддээ энэрэлтэй байх зан, шинж чанарууд хамгийн их дутагдах боллоо гэж судалгаанд оролцогчид хэлжээ.

Нөгөө талаар орчин үеийн монгол эрчүүд эмэгтэйчүүдэд заавал байх  шинжийн тоонд ухаалаг байх, хань, үр хүүхэддээ халамжтай байх, эрэгтэйчүүдийг хүндэлж, хайрлах шинжийг оруулсан өгөгдлүүдийг хийх хэрэгтэй байна.  Монголчуудын зан суртахууны төлөвшил нь гэр бүл, бие биендээ туслах, халамжлах зан, чанартай байх ёстой юм. Бид уламжлал, шинэчлэлийг хослуулан амьдрах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Нэгд, Эрэгтэйчүүдийн үнэлэмж, нэр хүндийг сайжруулахын тулд төрийн бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний энэ хэлэлцүүлгийн эцсийн гол зорилго Монгол улс эрчүүдийн асуудлаар төрийн бодлоготой болох юм. Монгол улс эмэгтэйчүүд, залуучуудын болон хүүхдийн хөгжлийн бодлоготой. Гэтэл манай холбооноос эрчүүдийн хөгжлийн бодлоготой болох асуудлыг тавихаар Монголын Жендерийн үндэсний хорооныхон эсэргүүцдэг. Монгол эрчүүдийн үнэлэмж, хөгжлийн асуудлыг зайлшгүй анхаарах цаг болсон.

Эрэгтэйчүүдийн холбоо  Цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. 2010 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст зан үйлийг өөрчлөх сургалтыг хийсээр ирсэн.

Гуравт, Цагдаагийн ажилтнуудын зан, ёс суртахууны асуудлыг Билэгт ЦЕГ-ын дарга байхдаа манай холбоонд санал тавьснаар, Нийслэлийн Цагдаагийн албан хаагчдыг олон удаагийн сургалтанд хамруулсан.

Жендер гэдэг ганц эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Тиймээс энэхүү хэлэлцүүлгийн сэдвийг нэлээн сайн бодож, эрэгтэйчүүдийн үнэлэмж, нэр хүндний асуудлыг хөндөж, хэлэлцэж байна.

Эрчүүдийн сард олж буй орлого бага тул гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдэж чаддаггүй

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Хөхөө:

Нэгд, Би хүүхэд, гэр бүл, залуучуудтай их ажилладаг. Эндээс харахад монгол эрчүүдийн үнэлэмжийн асуудал нэлээд доогуур болсон нь харагддаг. Энэ нь өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсонтой холбоотой. Өрхийн тэргүүн боловсролын түвшин бага байх жишээтэй. Тиймээс эрчүүд өндөр цалинтай ажил олж, хийж чадахгүй байна. Эрчүүдийн сард олж буй орлого бага тул гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдэж чаддаггүй. Үүнээс болж эрчүүдийн үнэлэмж нь доошлох асуудал үүсээд байна гэж залуучууд ярьдаг юм.

Хоёрт, Эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлэгт архидалтын асуудал сүүлийн жилүүдэд хоёрт орж, гэр бүлээс гадуурхи бэлгийн харилцааны асуудал нэгд ордог болсон гэж ярьсан. Ийм шалтгаанаас болж гэр бүл салалт явагдаж байна гэж эрдэмтэн судлаачид, гэр бүл, залуучууд, хүүхдийн хөгжлийн асуудлаар ажилладаг байгууллага, хүмүүс яриад байна. Энэ асуудлыг дагаад 14-35 нас хүртэлх залуучуудын дунд бэлгийн халдварт өвчин үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэж хөндөгдөж яригдсан.

Тэгэхээр эрэгтэйчүүдийн үнэлэмж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, халамж зэрэг хувь хүнд тулгамдсан асуудлыг бодитой шийдэх төрөөс баримтладаг бодлоготой байхгүй бол болохгүй боллоо гэдэг нь харагдсаар байна.

Гуравт, Эрэгтэй хүн согтуу байсан гэдгээрээ хүчирхийлэгч болж, буруутгагдаж байна. Хүчирхийлэлд өртсөн хүнээс 102 дуудлага авч, цагдаа хэргийн газар дээр нь аюулгүй байдлын үнэлгээ хийдэг. Гэхдээ  “Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд голдуу эрэгтэйчүүд буруутай гэж арга хэмжээ аваад байна. Гэтэл эмэгтэйчүүдэд буруу байна шүү дээ, ийм ийм асуудлууд эмэгтэйчүүдэд байдаг” гэж хоёр, удаа буруутгагдаж шийтгэл авсан эрчүүд ярьдаг.

Иймээс миний бодлоор цагдаагийн байгууллагын албан хаагчдын хандлагуудыг өөрчлөх талаар хуулиндаа өөрчлөлт оруулмаар юм.

Эр хүнийг шанаадаад унагасан ч тэвчээд гардаг гэж буруу тодорхойлж, ханддагаа зогсооё

Эрчүүд эрүүл гэр бүл ТББ-ын тэргүүн М.Цасчихэр:

Хүчирхийллийн уг суурийг нь манай монголчууд хөндөж ярихгүй байна. Ямар нэгэн хүчирхийлэл гарвал эрчүүдийг буруутгадаг нь буруу юм.

Хүний зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийн хүрээнд Баривчлах төвд хүмүүсийг байршуулж, тэднийг нийгэмшүүлэхийн зорилготой ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн газартай бид хамтарч хоёр жил ажилласан. Бид эр хүн ийм байх ёстой гэж яриад байдаг. Жишээ нь, эр хүнийг шанаадаад унагасан ч тэвчээд өнгөрдөг гэж буруу тодорхойлж, ханддагаа зогсооё. Ийм ойлголтоо орхиж, эрчүүддээ зөв ханддаг болох хэрэгтэй. Хүн болгон чи ийм байх ёстой гэж хүүхэд байхаас нь зааж, монгол эр хүнийг буруу тодорхойлсноос болж одоогийн ийм асуудлууд үүсч байна. ..Тиймээс бид эрчүүдийнхээ тухай тодорхойлолтыг зөв болгож, үнэлэмжийг нь дэшлүүлж, үндэсний бодлогодоо тусгах цаг болсон.

Бид хаа хаанаа шударга, тэнцүү хандаж, шийдэх ёстой

МЭХ-ны тэргүүн, хошууч Я. Пүрэвдорж:

Эрэгтэй хүнийг архидаж, залхуу, зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гэж гэж яриад л байдаг… Гэтэл ийм хэргүүд одоо болтол нийгэмд таслан зогсоогоогүй байна.

Бид хаа хаанаа шударга, тэнцүү хандаж, шийдэх ёстой. Энэхүү хэлэлцүүлгээс Цагдаагийн байгууллагатай хамтарч учир утгагүй мунагласан хүчирхийллийг зогсооё. Охид, хүүхнүүдийг хүчиндэж байгаа асуудлыг зогсоохын төлөө нийгэмд хандсан 2019 оны анхны том уриалга гаргая гэж бодож байна. Хэрэв санал нэгдвэл хамтдаа төслөө бичиж, нийгэмдээ хүчирхийллийн эсрэг уриалгаа гаргаж, хариуцлагаа ч нэхье. Бид 27 жил ингэж ярьж, хэлэлцлээ шүү дээ. Одоо болоо юм биш үү.

Гэр бүлийн нандин харилцаа руу хууль барьж ороод байж болдоггүй…

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг удирдаж буй, Цагдаагийн хошууч Д.Будзаан:

Нэгд, Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд буруутгагддаг хүмүүст голдуу эрчүүд байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шалгаад яагаад цохив? гэж асуухаар уурандаа ганц, хоёр цохисон юм  гэж эрчүүд хэлдэг.Цагдаагийн албан хаагч, байцаагчид эрчүүдийг чиний буруу гэж буруутгах гээд байдаггүй. Харин цагдаа нотлох баримтуудыг цугуулдаг юм. ..Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шалгаж байх явцад арай илүү буруутай талд нь хэргийг тохож өгдөг. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхээр л тогтоож, шийддэг.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ голдог болсон. Бид энэ асуудлаар олон хэлэлцүүлэг, хуралд ярьж, хэлэлцдэг ч төдийлөн үр днд хүрэхгүй байна. ..Тэгэхээр одоо монголын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгааллын бодлогоо яаж хэрэгжүүлэх нь чухал.

Өнгөрсөн жил ЦЕГ гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тэргүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга байна гэж 2017 онд онцолж тодорхойлсон. Иймээс салбар бүрээс урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хэрэгжүүлэх Цагдаагийн байгууллагын нэгжийг байгуулсан. 2017, 2018 онуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүхий л хэлбэрээр бид хамтарч ажилласан.

Хоёрт, Бидний амьдралд хэзээ ч зогсохгүйгээр ирсэн нэг хэрэгсэл бол сошиал сүлжээ юм. Хүн бүр утсаа маажиж байна. Манай ажилтан “Зурагт үзэх шаардлагагүй болсон. Сошиал сүлжээ, фасебүүкнээсээ бүх төрлийн мэдээллээ авч байна” гэж ярьж байсан. Тиймээс бид эрэгтэйчүүдийн үнэлэмж, нэр хүнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэргийн талаар сошиал марктингаар мэдээллэж, хөгжүүлэх ёстой гэж бодож байна.

Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп, Хиллари хоёр өрсөлдөж, Трамп сошиал сүлжээг түлхүү ашиглаж, сонгуулийн сурталчилгаагаа ард иргэддээ таниулан мэдүүлж, хөгжүүлснээр ялсан байдаг. Үүнтэй адил арга хэлбэрээр бид хамтарч амьдралаас урган гарсан асуудлыг кино, контент, постор зэргээр  олон түмний хандлагыг зөв тийш нь чиглүүлсэн хэрэгтэй зүйлийг хийгээд ажиллъя.

Гуравт, Энэ олон мэдээлэл дунд иргэд маань аль нь худал, аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг ялгаж, мэдэхгүй болж байна. Жишээлбэл, хүчирхийллийн хэргийг эрчүүд л үйлддэг, хулгайг эрчүүд л хийдэг гэж ярьж, бичиж, буруутгадаг хэв маяг үүсч, тогтоод удлаа. Гэтэл асар олон эмэгтэйчүүд архи ууж, залилан мэхэлж, хулгай хийдэг. Одоо эрэгтэй хүнийг хүчиндсэн эмэгтэй хүний хэрэг хүртэл илэрч байна. Олон хүмүүс гомосексуаль гэх мэт гаж зүйлийг сонирхдог болжээ.

Бид хууль талаас ярихаас илүү одоо хүн чанар талаас нь ярих хэрэгтэй. Хууль бол асуудлыг шийддэг. Гэхдээ гэр бүлийн нандин харилцаа руу хууль барьж ороод байж болдоггүй, харин хүнлэг чанар, мөс чанараар зохицуулдаг. Ер нь гэр бүлийн хаалгыг татаад орж байгаа хүн бүхэн мэдлэг, боловсрол, чадвартай биш байдаг. Гэр бүл гэдэг амар тайван амьдрал руу хүн орж байгаа шүү дээ. Иймээс бид 2017-2018 онуудад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарч гэр бүлийг чадавхижуулах сургалтыг нэлээд их хийсэн. Энэ нь үр дүнгээ өгч, гэр бүлийн хүчирхийлэл, ямар нэгэн хэргийн гаралт харьцангуй буурч эхэлсэнд баяртай байгаа.

Сургуулийн сурагч руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж өгөөч

Монголын Сурагчдын холбооны төлөөлөл:

Бидний өнөөдөр яриад байгаа эрчүүд, гэр бүлийн асуудлын цаана хүүхэд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд байсан, аав ээж нь салсан хүүхдүүд ямар нэгэн үлбүтэх хэрэг, эсвэл хүчирхийлэл үйлдэгч болсон тохиолдлууд бий. Тэр хүүхдүүд том болоод, эргээд салсан гэр бүлийг бий болгож байна.

Тиймээс Монголын Эрэгтэйчүүдийн холбоонд нэг санал тавъя. Сургуулийн сурагч руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж өгөөч. Сургуулийн насны хүүхдүүд жинхэнэ эрэгтэй хүн эрт бэлгийн харилцаанд орсон байх ёстой гэсэн яриаг бодонгуутаа бэлгийн харилцаанд орж эхэлдэг. Тиймээс хүүхдийн иймэрхүү ойлголтыг багаас нь цэгцлэхгүй бол аль хэдийн гарсан хойно түймрийг унтраах гэж хамаг цагаа барж яах юм бэ. Түймрийг болохоос нь өмнө сэргийлье, болсон түймрийг хамт унтраая гэсэн хоёр чиглэлийг барьж хамтарч ажиллъя.

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close