Энэ сардУрлаг спорт

Дэлхийн өвлийн XXIX универсиадад манай улсаас 17 тамирчин өрсөлдөнө


Өвлийн “Бага олимп” хэмээн нэрлэгддэг Дэлхийн оюутны өвлийн универсиад наадам эхлэхэд ердөө 28 хоног үлдээд байна. ОХУ-ын Красноярк хотод бүтэн 12 өдрийн турш спортын 11 төрлөөр дэлхийн оюутан тамирчид өрсөлдөнө. Харин манай улсаас спортын 5 төрөлд 17 тамирчин, 4 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Мөн албаны 3, сэтгүүлч 1 багийн ахлагч 1 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй баг 2-р сарын сүүлчээр хойд хөршийг зорих юм.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал: Цанын төрөлд 6 тамирчин, дасгалжуулагч Б.Энх-Амгалан, цанын орон зай баримжаалах төрөлд 6 тамирчин, дасгалжуулагчаар Б.Гэрэлт-Од, фристайл төрөлд 3 тамирчин, шорт трейкийн төрөлд тамирчин Б.Гэрэлтуяа дасгалжуулагчаар Б.Сансарбилэг, уран гулгалтаар тамирчин Г.Марал-Эрдэнэ дасгалжуулагчаар А.Шинэсаран нар өрсөлдөх юм. Багийн бүрэлдэхүүнд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан багтсан бол багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа ажиллаж байна.

Дэлхийн оюутны өвлийн универсиадад манай улсаас анх удаа уран гулгалтын төрөлд тамирчин өрсөлдөх гэж байна. Өвлийн универсиад наадам нь 1960-2013 оны хооронд нийт 26 удаа зохиогдоход 22 нь Европ тивд, Азид 3 наадам, нэг нь Америк тивд болсон байдаг.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close