Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутагУрлаг спорт

Хөвсгөл нуур дээгүүрх зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөсний баяр” 3-р сарын 1-4-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг энэ сарын 09-ний өдрийн байдлаар хэмжихэд 1.02 см зузаантай байна.

Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрт Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ. Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласанзахирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close