Focus

Тэднээс илүү алдар нэр, эд хөрөнгө даанч үгүй

Холливудын алдарт жүжигчин Жон Траволта 8 жилийн өмнө хүүдээ бичсэн нэгэн захидлыг өөрийн фэйсбук хуудсандаа нийтэлсэн байсан юм. Түүнийг нь нулимсгүй уншиж болоогүй хэмээн олон зуун хүмүүс сэтгэгдэл үлдээсэн байв. Холливудын жүжигчин Жон Траволтагийн эхнэр Келли Престон осолд ороход тэдний 16 настай хүү Жет нас барсан билээ.

Тархины судасны ноцтой гэмтэл, Kawasaki хам шинж, гэх маш ховор удамшлын өвчтэй гэж хоёр настайдаа оношлогдсон байсан ч эпилепси өвчний уналт таталтаас болж нас барсан байна. Траволта хүүгээ нас барсны дараанаас кинонд бараг тоглоогүй бөгөөд нийтийн мэдээлэлд бага өртөж байв. Жүжигчин өөрийн хуучин амьдралдаа эргэн ирж гэр бүл, найз нөхөд, сүмийн гишүүний журмаар бусдад тусалж байсан аж.

Facebook хуудсандаа хүүдээ зориулсан эмзэг мөрүүдийг байнга уншихдаа нулимсгүй уншиж болдоггүй гэж хэлсэн байна …

“Бид 16 жилийн турш хамтдаа байсан болохоор тэр миний болзолгүй хайр байсан. Амьдрал богино юм.  Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэд нарт юугаар ч үнэлшгүй байдаг учир бусдыг уриалж байна, тэднийг зөв хүмүүжүүлж аз жаргалтай байлгахын тулд гар утсаа унтраан хүүхдүүдтэйгээ тоглож сур. Та өдөр бүр тэдэнд хайртайгаа сануулаарай ” хэмээжээ.

64 настай Траволта одоо 18 настай Элле Блю, 8 настай Бенжамин гэдэг хоёр хүүхэдтэй. Хүүгээ алдсны дараа жил төрсөн Элледээ аминаасаа илүү хайртай амьдралын хамгийн их баяр баясгаланг хүүхдээсээ дахин авсан болохоор “тэднээс илүү алдар нэр. эд хөрөнгө даанч үгүй” хэмээжээ.

1-22

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close