7 хоногЭдийн засаг

Уул уурхайн сайд ХБНГУ-д айлчилж байна

УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.

Иймд ХБНГУ-ын Холбооны Эрчим хүч, эдийн засгийн яамны парламентийн ТНБД, тус ажлын хэсгийн Герман улсын талын дарга О.Виттке УУХҮ-ийн сайдыг ажлын айлчлал хийхийг урьсан юм.

Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар ноён О.Виттке болон тус улсын Холбооны Канцлерийн эдийн засгийн зөвлөх Л.Х.Рёллёр, “Хермес” даатгалын байгууллага, “Шпаркассе” банк, “Экспорт хөгжлийн агентлаг”-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Салбарын сайд ноён О.Витткетэй хийсэн уулзалтын үеэр АСЕМ-ын 12 дугаар дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Холбооны Канцлер А.Меркелтэй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн талаар ярилцав.

Тухайлбал, 2011 онд байгуулсан Ашигт малтмал, Технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн уг ажлын хүрээнд Монгол Улсын газрын ховор элементийн геологийн судалгаа, олборлолт, ашиглалтын тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын дагуул эко хотыг байгуулах  болон Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн дамжуулах хоолойн санхүүжүүлэлтийн асуудлаар тус тус ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Герман Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааныг ирэх тавдугаар дугаар сарын 21-нд Берлин хотноо зохион байгуулахаар товоо тогтлоо.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close