Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Цэргийн штабын дарга нарын цугларалт болж байна

Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчин сүүлийн 3 жилийн хугацаанд эрчимтэй шинэчлэгдэж батлан хамгаалахын тулгуур хуулиуд батлагдан гарсан билээ. Тиймээс 2018 онд батлагдан гарсан Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 21-25 –ны өдрүүдэд аймаг нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газрын дарга нарын цугларалт Улаанбаатар хотод болон Орхон аймагт зохион байгуулагдаж байна.

Дээрхи цугларалтыг  Батлан хамгаалах яамнаас  зохион байгуулж байсан бол энэ удаад Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу явагдаж байна.

Цугларалтын нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нарт тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Тэрээр цугларалтын ач холбогдлыг дүгнэж хэлэхдээ,  “2018 оноос жил бүр уламжлал болгон энэхүү цугларалтыг зохион байгуулж байхаар шийдсэн. Өнгөрсөн онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан. Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн хамгаалалт байгаа.

Мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчинтэйгээ орон нутгийн иргэд, төрийн бус байгууллага гээд бүгд оролцож дайчилгааны тогтолцоондоо тулгуурлан тухайн орон нутгаа батлан хамгаалах, зэвсэгт тэмцэл явуулах ажлыг зохион байгуулах суурь тогтолцоон нь энэ юм. Орон нутгийн хамгаалалтын хууль хэрэгжиж эхэлсний дараа энэ удаагийн цугларалт болж байгаагаараа онцлог юм. Орон нугийн цэргийн штабуудын шинэ хууль эрх зүйн орчинд яаж ажиллах, үүрэг хариуцлага нь яаж нэмэгдэх, орон нутгийн удирдлагатай хамтраад батлан хамгаалах тогтолцооныхоо суурь үндсийг эхнээс хэрхэн зөв чанартай тавьж эхлэхэд заавар зөвлөгөө өгөх, харилцан ярилцах зүйл их байна” гэлээ.

Цугларалтаар орон нутаг дахь Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, аймаг, нийслэл, дүүргийн  ЗДТГ-ын цэргийн штабуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэн, энэ онд дэвшүүлсэн зорилго, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээгээ хэлэлцэхээс гадна орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, сургалт бэлтгэл, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээний  талаар мэдээлэл өгч нэгдсэн ойлголтод хүрэх ажээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close