Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хууль бусаар хилээр оруулж ирэхийг завджээ

Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хууль бусаар хилээр оруулж ирэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Б нь “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100,000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэхүү зөрчлийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй энэхүү зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close