СошиалFocus

500 хилчин, 150 овчарк нохойн алдарт хөшөө.

Дэлхийн 2-р дайны өмнө Оросын хилийн цэрэг Улаан армиас тусдаа Дотоод яам болон Лаврентий Бериягийн шууд удирдлаганд харьяалагдаж байсан. Германчууд дорно зүгтээ хүч хуралдуулж байна, удахгүй дайн эхэлнэ гэдгийг хилийн цэрэг, сөрөх тагнуулынхан ч сайн мэдэж байсан гэнэ.

Хилийн цэргийн тагнуул болон Япон дахь оросын тагнуул Рихард Зорге гэсэн өөр өөр эх сурвалжууд Сталинд Гитлер ЗХУ руу дайрах хугацааг 1941 оны 5-р сарын 15 хэмээн мэдээлсэн байна. Мөн Грек улс Германы эсрэг ширүүн эсэргүүцсэн учир Гитлер зарим ангиудаа Грек рүү татаж байв.

Үүнээс болж Гитлерийн анхны товлосон өдөр нэг сараар хойшлогдсон бөгөөд дайн эхлэх үед ЗХУ-ын баруун хилийн ойролцоо цэргийн тойрогт сахилга бат муу, цэргийн хүч сул доройгоос болж дайны эхний сарын хугацаанд маш их хохирол амссан байна. Харин хилийн цэргийнхэн Дотоод яаманд шууд захирагдах учир дайнд бэлэн байж, эрэлхэгээр тулалдсан. Жишээ нь, Брестийн цайзыг бүтэн сар хилчид хамгаалж байв.

Брест хотыг хожим нь ЗХУ-ын баатар хот хэмээн зарласан юм. Украйны Черкащины Легедзино тосгонд 1941 оны 6 сарын 30 нд “Лейбштандарт Адольф Гитлер” хэмээх бригад явган цэргүүд болон танкаар дайран довтлоход түүний өмнөөс хориглон байлдсан 500 хилчин байжээ.

Дайсны илт давуу хүчний өмнөөс хоёр хоног нутгаа хамгаалсан тэдгээр дайчдын сум дуусч, сүүлийн нөөцөнд байсан сургуулилж бэлдсэн 150 өлсгөлөн нохойгоо гаргасан байдаг. Тэдгээр нохой гал дундуур дайсны явган цэргийн хоолойг тас хазан хүчтэй тэмцэл хийсэн бөгөөд эдгээр дайчид нохойн хамт дайсны 17 танкыг устгаж явган цэргийн дайралтыг зогсоож чадсан ч бүгд амь үрэгдсэн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө ажээ.

Сайхан Уул.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close