7 хоногЭрүүл мэнд

Гэмтэл согогийн чиглэлийн сургалтыг Дархан-Уул аймгаас эхлүүллээ

ГССҮТөвийн эмч, сувилагч нар МУ-ын хэмжээнд анх удаа 21 аймаг 9 дүүрэгт “Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөн Дархан уул аймгаас эхлүүллээ.
Гэмтэл согогийн сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт арга техникүүдийг онол, дадлагатай хослуулж явуулснаар гэмтэл согогийн үеийн тусламжийг зөв үзүүлэх, дадал хэвшүүлэх, гэмтлийн дараах сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх зорилготой.

Тус сургалтанд Дархан уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, сум дундын эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа. Зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг  болон үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.
ГССҮТөвийн эмч, сувилагч нар 21 аймаг 9 дүүрэгт “Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулж эхэллээ.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close