Эрүүл мэнд
Өндөр өртөгтэй мэс заслын тусламжийг 6279 хүнд үзүүлжээ
Үүнээс Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 14 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж, нийт санхүүжилтийн 35%-ийг хийж гүйцэтгэсэн байна.
2018 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг нийт 6279 хүнд 11,745,146,200 төгрөгийн 14 чиглэлээр өндөр өртөгтэй мэс заслын тусламжийг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг 100 хувь биелүүлэн ажиллалаа.