НийгэмХууль эрх зүйУлс төр

Дорлигжавын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон төрсөн дүү Д.Баатар, хамсаатан болох Ч.Бямбаа нарыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт гаргасан. Д.Дорлигжав болон түүний өмгөөлөгчид дээрх шийдвэрийг эсэргүүцэж нэхэмжлэл гаргасныг өнөөдөр Хан-Уулын шүүхээр хэлэлцлээ.  Нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийг эргэн сануулбал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газраас шалгах болсон юм.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close