НийгэмХууль эрх зүйБоловсролНийслэл

“Сар-шинэ” арга  хэмжээний хүрээнд 71 дүгээр сургуультай хамтран ажиллав

 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр хамтран багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнуудад хууль эрх зүйн мэдээ, мэдээлэл олгох зорилготой “Урсаж биш оргилж амьдаръя” өртөөчлсөн сургалтыг “Сар-шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж нийт 96 багш, ажилчдыг хамрууллаа.

Сургалтыг тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Уянга явуулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, зөрчлийн тухай, эрүүгийн хуулиудын холбогдох зүйл заалт, 2018 онд үйлдэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулсан харьцуулалт, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийг өсөлт бууралт шалтгаан нөхцөл, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хичнээн бүртгэгдсэн зэрэг мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.

Тус сургууль нь дотоод журмандаа заасны дагуу хичээлийн бүх өдрүүдэд хорт зуршлаас урьдчилан сэргийлье, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлье, замын хөдөлгөөнд соёлтой оролцъе, мансууруулах хорт зуршлаас ангид байя, хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, зөв эрүүл хүнсээр хооллое, сэдвүүдээр хичээлийн эхний болон сүүлийн цагуудад сурагчдад тогтмол мэдээлэл өгч хэвшжээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close