Урлаг спорт

Ж.Балжинням: Дэлхийн яруу найраг, утга зохиолоос монголын утга зохиол хоцорч болохгүй 

Яруу найрагч Ж.Балжиннямтай яруу найргийн талаар ярилцав.

-Зохиолчдын баярын мэнд хүргэе. Та бичсэн бүтээлээрээ олон гавъяа шагнал хүртсэн зохиолч. Сэтгэгдлээ хуваалцна уу?

-Монголын зохиолчид 90 жилийн ойн баяраа баясгалантай тэмдэглэж байна. Монголын утга зохиолын 90 жилийн түүхэн хөгжил зохиолч, яруу найрагчдын бүтээлүүдтэй холбоотой.

-Монголын орчин үеийн яруу найраг дэлхийн яруу найрагтай харьцуулахад хэрхэн хөгжиж байна вэ?

-Монголын яруу найргийн хөгжил дэлхийн яруу найргийн чиг хандлагатай ойролцоо л явж байна. Өнгөрсөн онд дэлхийн яруу найргийн 37-р чуулган Улаанбаатар хотод болсон. Ер нь дэлхийн яруу найраг, утга зохиолоос монголын утга зохиол хоцорч болохгүй учраас үүргээ гүйцэтгэж байгаа гэж боддог.

-Та ямар сэдвийг онцлож яруу найраг бичиж, ном гаргасан бэ?

-“Отгон тэнгэрийн шүүдэр цэцэг” яруу найргийн анхны номоо бичиж гаргасан. Дараа нь “Эгшиглэнт эхийн мэлмий дор”, ээждээ зориулж “Галаа манаж үлдсэн ижии” яруу найргийн дурсамжийн ном, мөн “Очирваань уул минь” яруу найргийн ном бичиж хэвлүүлсэн. Алтан ургийнхаа тухай “Өндөр дээдэс өндөр удам минь” нэртэй яруу найраг, дуу оролцуулсан ном бичиж, олон түмний хүртээл болгосон.

-Та яруу найргаасаа хэдэн мөртийг уншиж өгнө үү?

– “Очирваань уул минь” яруу найргаас уншъя.

Наранд цайрч тэнгэрт мөрлөсөн

Нартад хосгүй сүрлэг сайхан хайрхан

Суга болгонд нь эмийн ургамалтай

Судас болгонд нь рашааны ундаргатай

Найрагч Явуухулангийн вансэмбэрүү цэцгийн зулай дээр

Нар мандсан Очирвань уул минь ээ

Таныхаа сайхан дулаан нөмөрт

Тахилга овоот ивээлт илчинд

Төрсөн нутгийн чинь унаган иргэд алга хавсран сөгдмүй.

-Их баярлалаа танд

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close