НийгэмБоловсрол

“Мэдээллийн технологи ба номын сан” сургалт эхэллээ

Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нь уламжлалт номын сангийн үйл ажиллагааны орчинг өөрчлөн шинэчилж, нэг талаас сан хөмрөгийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох, нөгөө талаас технологийн дэвшил ашиглан  хурдан шуурхай үйлчлэх боломжийг номын санд нээж байна. Жилээс жилд электрон хэлбэрээр гарах номын тоо өсөхийн хэрээр тэдгээрийг унших, ашиглах, хадгалах хэрэгслүүд шинэчлэгдэн улам боловсронгуй болж уншигчдад олон сонголтууд бий болж байна.

Хөгжиж байгаа болон хөгжингүй ихэнхи орнууд номын сангийнхаа хөгжлийг нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл гэж тооцон орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэн, үйлчилгээ хүртэгсэд, үйлчилгээ хүргэгчдийн аль алиных нь үйл ажиллагааг хөнгөвчлөн, үйлчилгээнийхээ хүрээг улам өргөн цар хүрээтэй, цаг хугацаанаас бага хамааралтай болгож байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид номын санг сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, шинэ туршлага судлах, бодлогын асуудлаар шинэ мэдээлэл олж авах, ер нь өөрт хэрэгцээтэй оюуны тэтгэлэг авах газар гэж нэгэнт хүсэн хүлээдэг болжээ. Энэ үйлчилгээг үзүүлэхэд номын санчдын мэдээллийн технологийн мэдлэг чадвар чухал үүрэгтэй юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран зохион байгуулж буй “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтын нээлт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14.00 цагаас Соёл, урлагийн газрын Хурлын танхимд боллоо.

Нээлтэнд Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул оролцлоо.

Энэхүү сургалт нь онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд нийтийн болон их дээд сургууль, ЕБС-ийн 20 номын санч хамрагдаж байна.

            Уг сургалт нь:

  1. Номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага
  2. Интернэт дэх мэдээллийн эрэл хайлт
  3. Цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт
  4. Цахим мэдээллийн түгээлт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд явагдана.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close