НийгэмХууль эрх зүйЭнэ сард

Сэрэмжлүүлэг: Машинаа халааж байгаад түр орхисноос хулгайчид алджээ

Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 01-р сарын 10-ны 03:00 цагийн орчимд иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 хороонд оршин суух эрэгтэй “Ц”-нь БЗД-ийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээсэн аж. Хэсэгхэн зуурт үлдээх үед нь БЗД-12 хороонд оршин суух хаягтай “У” /эр.27н/ согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close