НийгэмХууль эрх зүй

Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байсан залуусыг саатуулжээ

Зочид буудалд 20-22 насны залуус мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тодруулбал, БЗД-6 хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд “хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл  01-р сарын 08-ны 20:0-д ирсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад тухайн зочид буудлын 203 тоот өрөөнд залуус мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоожээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-25 хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20н/, ХУД-15 хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-6 хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дашрамд дуулгахад, 2018 оны мэдээгээр Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байжээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close