Нийгэм7 хоногЭрүүл мэндНийслэл

Хан-Уул дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ тогтмол зардлыг даана

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг энэ сарын 25-ны өдөр өдөр шагнаж, батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Бүрэн хангалттай үнэлгээ авсан II хорооний Тэрмэстий, V хорооны Манал–Үйлс, VIII дугаар хорооны Уясах, IX хорооны Аяут, 15-р хорооны Мэнд-Саруул, 16-р хорооны Энхбуянт-Манал өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагналаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг 2019 оноос эхлэн дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр болсныг мэдэгдлээ гэж Хан-Уул дүүргээс мэдээлэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close