Focus

Денверийн нисэх буудлын нууц буюу The New World Order

Асар том хөх морины эх загварыг 1992 онд анхны шавыг тавьж бүтэн 16 жилийг зориулсан ч 2006 онд ажлын байрандаа энэ хөшөөний нэг хэсэгт дарагдан нас барсан Льюс гэдэг барималч бүтээсэн байдаг. Хөх морины хөшөөний өндөр 100 метр, хүнд нь 4 тонн.

Барьж дуусгаагүй нас эцэслэсэн учир түүний ар гэрийхэн энэ хөшөөг дуусах хүртэл оролцсон хэмээдэг.
Аварга хөх морины нүд үдшээр улаанаар асч харагддаг. Мөн хоёр дахь аварга хөшөөний бэлгэдэл болон утга учрыг хэн ч мэдэхгүй бөгөөд хүмүүс эртний Египетийн мумигээс загвар авсан боловуу хэмээдэг ч олон нийтийн эсэргүүцлээс болж нураагдсан байна.

Денвер хотын оршин суугчид мөн улаан нүдэт хөх морины аварга хөшөөг буулгахыг шаардсан ч одоо болтол эх загвараараа байсаар байгаа. Нотредаммын сүмийн чөтгөрөөс эх сурвалжтай чемоданаас гаран сууж буй чөтгөрийн хоёр хөшөө, дөрвөн хананд зурагдсан солонгын доорхи хүүхдүүдийн нууцлаг зураг, үхсэн гурван эмэгтэйн зураг болон Нюрнбергт шатаж үхсэн охины захидал болон Гитлерийн дүр бүхий аймшигт цэрэг, цагаан тагтааг хутгалж байгаа зураг гэх мэт нууцлаг зураг болон хөшөөгөөр өвч чимэглэгдсэн байдаг байна.

The new world order бол гитлерийн үзэл бодлоос үндэстэй дэлхийн хүн амыг хоёр дахин цөөрүүлөх бодлогыг хэрэгжүүлэгч нарын түүхэн ном болтой. Үүнийг гүйцэтгэгч нар Америкийн Денвэрийн нисэх буудлын доор байх 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй хонгилыг хэрэглэнэ гэсэн байдаг.

Денверийн нисэх буудал Индианчуудын эртний оршуулгын газрыг түрж тэгшилсэн газар баригдсан бөгөөд дээрээс нь харахад хас тэмдгийн хэлбэртэй байдаг. Денверийн шинэ буудлыг гаднаас нь харахад олон тооны пирамид төст барилгууд харагдах ч Индианчуудыг үй олноор устгасны дурсгалд зориулсан уу эс бөгөөд хэзээ нэгэн өдөр дэлхийн хүн амыг цөөлөхөөр шинээр ирэх аймшгийн зандалчид эндээс төрөх ёстойг бэлгэдсэн үү хэн ч мэдэхгүй ч ямартаа мэл гайшруулсан олон нууцтай энэ буудлыг үүсгэн байгуулагчид ялимгүй нацистуудын гэж болох загварыг агуулсан нь үнэн хэмээсэн байдаг.

Тэгвэл оньсого мэт уран зургийн санаа агуулга ч мөн ёрыг зөгнөсөн мэт санагдана. Сайтар харвал инээн хөгжсөн хүүхдүүдийн царайд ямар нэгэн айдас гайхшрал байх бөгөөд заримд нь хорт хийн маск зүүлттэй байна. Мөн хэвтэж буй гурван бүсгүйн үзэсгэлэнтэй царай байх ч угтаа авсанд хэвтэж буй цогцсууд бөгөөд тэдний тэвэрсэн зүйлүүд ч тайлахад бэрх.

За денверт буй Монголчууд энэ буудлаар явсан бол шөнийн цагаар нэг талаас харахад гитлерийн загалмай мэт харагддаг нууцыг анзаарсан ч байж магад. Надтай маргах хүн байх тусам энэ нууцын тухай илүү их оньсгот тааврыг мэдэж болох байх.

Сайхан-Уул

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close