Нийгэм7 хоногНийслэл

Согтуу этгээд эмнэлгийн машины араас мөргөж, эмчийг нь гэмтээжээ

Энэ сарын 11-ний 02:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Нэгдсэн III эмнэлгийн зүүн замд Range Rover автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Нийслэлийн түргэн тусламжийн төвийн H.Starex маркийн автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас түргэн тусламжийн төвийн эмч гэмтжээ.

Ослын талаар  Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “түргэн тусламж тухайн үед дуудлагаар очоод бие нь өвдсөн эмэгтэйг авч явах гэхэд согтуу эрэгтэй нь хамт явна гээд агсам тавиад байсан учир зөвшөөрөөгүй байна. Ингээд согтуу этгээд машинаа барьж яваад араас нь мөргөсөн. Энэ хэргийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэж мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close