Нийгэм7 хоногНийслэл

323.6 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Улаанбаатар хотын Ерөнхийменежерийн их цэвэрлэгээ зохион байгуулах тушаалын дагуу энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2,3,4 ОНӨААТҮГ-ын зам талбайн ажилтан, албан хаагчид хамрагдсанбөгөөд дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хогийн цэг болон 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлахЭмнэлгийн 13-ын жалга, Холбоо толгойн даланд үүссэн хогийг цэвэрлэсэн байна. Түүнчлэн дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт үүссэн хур хогийг цэвэрлэж, айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 312 аж ахуйн нэгж байгууллагын 821 албан хаагчид оролцсон бөгөөд нийт 34,900 м.кв талбайн 323.66 тонн хаягдлыг цэвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close