Focus

Анголын хатан хаан Чинга

Португалийн колоничлолын эсрэг хамгийн идэвхтэй тэмцсэн учир түүнийг эх оронч хатан хэмээн түүхэнд бичин үлдээсэн юм. Мөн түүнийг Эмэгтэй Спартак ч гэж нэрлэдэг байна.

Ангол улсын түүхэнд хамгийн урт хугацаанд хатан хаан байсан Чинга наян насыг насалсан ч магад колоничлогдын гарт үрэгдсэнээс их хүнийг өөрийн гараар алсан догшин хатан хэмээдэг.

Хамгийн хүчтэй эрсийг ордондоо хорьдог хатан тэдгээр хүчит эрсийн хооронд тулаан зохиож заавал ч үгүй ялагчыг өөрийн орондоо урьдаг байв. Гэвч тамиргүй болсон дайчин эрийг үүргээ хангалтгүй гүйцэтгэлээ хэмээн алах ял өгч түүнийгээ өөрөө гүйцэтгэх дуртай байжээ.

Нэгэн өдөр ард түмнийхээ амьдралтай танилцана гэсээр зайдуу нутагт боолчуудынхаа хамт явж байв.
Хатны суусан тэргийн урд нэгэн тариаланч ядуу өвгөн хөндөлсөн гарсны учир маш ихээр хилэгнэсэн тухай түүхэнд байдаг гэнэ.

Өвгөнд уурласан хатан хаан өвгөний амьдран суудаг тосгоны 600 хүнийг устган алах тушаал өгсөн ч үүнийгээ өөрийн гараар хэрэгжүүлсэн байдаг.
Тэр нь тариа нунтагладаг тээрэм байсан бөгөөд гар тээрмийг хүн багтахаар томоор бариулж зургаан илжигээр чирүүлэхээр зохион байгуулагдсан байна. Өдөрт хоёр хүн түүнд нь амь насаа алдана.

Хатан хаан эртний Африкийн хүний махан идэштэнг шүтдэг байсан учир хүүхдийг огт байлгадаггүй байсан гэдэг. Түүний эрх мэдэл, хүч чадлыг хэн ч ганхуулж чадаагүй бөгөөд ная хүртлээ улсынхаа хүн амыг өөрийн мэдэлд байлгаж чадсан байна.

Клеопатро ч үүний хажууд өчүүхэнд орох хүн байжээ. Эрх мэдэл их хүн буруу элэгтэй бол улс орон сүйрэлд ордогийн жишээ гэлтэй.

Сайхан-Уул

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close