Орон нутагОрон нутагОрон нутагНийгэм7 хоногОрон нутаг

Идэр, Тэс голын хөндийгөөр -44 хэм хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн 7 хоногт баруун болон төвийн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0,0-2,5 мм цас орсноос хамгийн их нь Увсын Хяргаст 2,5 мм, Ховдын Манхан, Чандмань, Зэрэг, Өмнөговийн Булганд 1,5-2,0 мм цас орсон байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 0.5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчинд 15 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 14 см, Булганы Дашинчилэнд 12 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Өдөртөө ихэнх хугацаанд хүйтэн жиндүү өдрүүд үргэлжилж Дархадын хотгорт 30-35 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-25 градус хүйтэн байлаа шөнөдөө хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 34-38 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 27-34 градус хүйтэн хонож байлаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close