Энэ сардЭдийн засаг

Алт худалдан авалт өмнөх оны амжилтаас давлаа

Арван хоёрдугаар сарын алт худалдан авалт өмнөх оны мөн үеийн амжилтаас давсан талаар Монгол банкнаас мэдээллээ. Тодруулбал, Монголбанк 2018 он гарснаас хойш энэ сарын тавны өдрийн байдлаар нийт 19.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 19.2 тонныг авч байснаас 3.2%-иар ахиу байна.

Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 10 дугаар сарын 15, 18 нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгч, тавны өдрийг хүртэл Дархан – Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авчээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close