МАННийгэмУлс төр

МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг огцоруулах шаардлагагүй гэж үзлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар намын хорооны дарга хэвээр үлдээсэн бол нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна

Тус намын Удирдах зөвлөл нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн оролцсон байна. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан гэх мэт нэр бүхий 10 гишүүн өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж УЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдэгдснийг дээрх гишүүд хүлээж авсан байна.

Одоо Засгийн газрын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close