Цаг агаарын мэдээ

2018 оны 11 дүгээр сарын 27-ны 00:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна.
Баруун аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн бана.
Улаанбаатар хот орчимд:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.