МАННийгэмУлс төрШинэ мэдээ

Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гарын үсгийг гишүүдээр цуглуулж эхлээд байсан билээ. Тэрээр дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барилаа. Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихад гарын үсэг зурсан 27 гишүүд өнөөдрийн Засгийн газрыг огцоруулахад  7 үндэслэл байна гэж үзжээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Номтойбаяр, О.Содбил, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Н.Амарзаяа, Л.Энх-Амгалан нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барилаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ “Би Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байгаа юм аа. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ” гэсэн байна.

Дээрх УИХ-ын гишүүдийн У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцоруулах үндэслэл нь:

Нэг: ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ авсан.

Хоёр: Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын үүргээ биелүүлж чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй буйгаа зарлаж, бусдыг үймээн самуунд уриалсан

Гурав: Гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага авч чадаагүй. Барьцаалагдсан байдалтай ажиллаж байна.

Дөрөв: Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх саналыг ирэх оныхоо төсөвт тусгалгүй оруулж ирснээр хориг тавих гол үндэслэл нь болсон тус Ерөнхий сайд хариуцлагаа үүрэх ёстой.

Тав: УИХ-аас мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, оффшорт нуун дарагдуулсан хөрөнгийг ил тод болгож буцааж оруулж ирэх асуудлын эрхзүйн асуудлыг бий болгосон атал ахиц гаргаж ажиллаагүй.

Зургаа: Төрийн байгууллага дээр иргэн амиа алдсан, гадны орны байгууллага манай,улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг засгийн газартай зөвшилцөн явуулсан нь хүний эрхийг маш ноцтой зөрчсөн.

Долоо: Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтот нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна.

 

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close